
Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам”-ын төсөл боловсруулах ажлын хэсэг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж Монгол Улсын хууль тогтоомж, барилгын норм, дүрэм стандарт зэргийг үндэслэн нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын хангах нийтлэг журмын төслийг боловсруулсан байна. Энэхүү журмаар барилга угсралтын үйл ажиллагааны үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, барилгын орчин дахь нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг хангах, сургалт зааварчилгаа өгөх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм. Журамд захиалагч болон, гүйцэтгэгч, ажил олгогч болон ажиллагсадын хооронд хийх хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах гэрээг ямар зарчмаар хэрхэн хийх, барилга угсралтын ажил хийх газар анхааруулах тэмдэг тэмдэглэгээ болон үйлдвэрлэлийн талбайн хашааны стандартыг тодорхой зааснаас гадна барилга угсралтын ажлын талбайн орчныг камержуулсан байх зэрэг шаардлагыг нарийн тусгажээ.
Мөн барилгын захиалагч барилга угстралтын ажлын үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, барилгын орчин дахь нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлын талаарх аливаа арга хэмжээний санхүүжилтийг бүрэн хариуцахаар журамласан байна. Тодруулбал ажлын төлөвлөгөөнд захиалгач болон гүйцэтгэгч талууд эрсдлийн менежментийн гэрээ заавал хийх, хэрэв хийгээгүй бол барилга эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байх, гэрээ хийж ажил эхэлсэн ч аюулгүй байдлыг ханган ажиллаагүй бол үргэлжлүүлэхгүй байх үндэслэл болох зэргээр тусгасан байна. Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү журмын төслийг хэлэлцээд журам нь ямар ч хүнд ойлгомжтой энгийн байх, барилга угсратлын ажил эрхлэх аж ахуйн нэгж болон ажилтан, ажиллагсад, иргэдэд гарын авлага болохуйц эрх зүйн акт байх хэрэгтэй гэдгийг хэлсэн юм. Хэрвээ журмыг биелүүлэхгүй, журамд заасан хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын стандартыг хангаагүй бол тухайн аж ахуйн нэгжийг тусгай зөвшөөрлийг хураах хүртэл арга хэмжээ авч, хяналтыг сайжруулах үүрэгтэй гэдгийг ч мөн хэллээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийтлэг журмын төслийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган боловсруулж НИТХ-д өргөн барьж батлуулахаар боллоо.
Нийслэлийн хүн амын 64 хувийг 35 хүрлэх насны залуус эзэлдэг гэсэн тоо баримт байдаг байна. Тйимээс Улаанбаатар хотын нийт хүн амын талаас илүү хувийг эзлэж байгаа 35 хүртлэх насны хүүхэд залуучуудад зориулан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах зорилгоор Архигүй цэнгээний газар байгуулахаар төлөвлөж байгаа тухай Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.
Архигүй цэнгээний газар байгуулах төслийг нийслэлийн Иргэний танхимаар хэлэлцүүлэн иргэдийн саналыг авснаас гадна холбогдох мэргэжлийн байгууллагуудаас мөн санал авсан байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 617 ресторан, 779 баар, 249 кафе, 1200 гаруй цайны газар, 15 түргэн хоолны цэг нийт 2860 гаруй хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд ажиллаж байгаа юм байна. Үүнээс согтууруулах ундаагаар үйлчилдэг хоол үйлдвэрлэл үйлчилгээний 1645 газар байгаа юм байна. Гэвч эдгээр газрууд нь архи согтууруулах ундаагаар үйлчилж, чөлөөт цагаа өнгөрөөхөөр орсон хүүхэд залуус архины буруу хэрэглээнд татагдан орох явдал газар авч байна гэж мэргэжлийн байгууллагууд үздэг байна. Тиймээс өсвөр насныхан болон залуусыг төрсөн өдөр, найзуудын уулзалт төгсөлтийн баяр зэрэг тэмдэглэлт баяруудаа зохион байгуулахад таатай орчин бүрдүүлэх, архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээр хүүхэд залуучуудын сонирхлыг татахуйц өвөрмөц тохижилт үйлилгээтэй газруудыг олноор байгуулах зорилгоор архигүй цэнгээний газар ажиллуулах журмыг боловсруулсан байна. Журмын төсөлд архигүй цэнгээний газрын үйл ажиллагаа явуулах газар нь залуучуудын бүжиглэх талбайтай, инженерийн болон технологийн тоног төхөөрөмж нь барилгын норм дүрэмд заасан шаардлагыг бүрэн хангасан, Монгол Улсын хоолны газрын ангилал зэрэглэлийн үндсэн шаардлагад заасан стандартуудыг хангасан байх ёстой гэдгийг тусгаж өгсөн байна. Мөн хүүхэд залуусын сонирхол татахуйц урлаг, спорт, соёлын үйл ажиллагааг тусгай хөтөлбөрийн дагуу байнга явуулж байх үүргийг Архигүй цэнгээний газрууд хүлээх юм байна.
Удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд, нийслэл хотод хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх иймэрхүү газар байгуулах нь зүйтэй юм. Энэхүү үйл ажиллагааг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ архигүй цэнгээний газар болон бусад төрлийн архи согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх газруудын цагийн хуваарийг өөрчлөх шаардлага байгааг хэлсэн юм. Цагийн хуваарийг дахин боловсруулж, удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналыг авснаар Архигүй цэнгээний газар ажиллах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарах юм.
Нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу төв болон урьдчилан цэвэрлэх байгууламжинд технологийн хаягдал ус нийлүүлж буй үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд нэг сарын хугацаанд шалтгалт явуулжээ. Энэхүү шалгалтын тухай нийслэлийн Засаг даргын Үйлдвэр экологийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. Шалгалтаар төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний технологи, үйл ажиллагаанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг 4 чиглэлийн 187 аж ахуйн нэгж байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийсэн байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар арьс ширний 34 үйлдвэр, ноос ноолуурын 23 үйлдвэр, цаасны 16 үйлдвэр байгаа юм байна.
Шалгалтын ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээр технологийн хаягдал усны бохирдолт стандарт хэмжээнээс их, арьс шир боловсруулах үйлдвэрүүд ус бохирдуулсан төлбөрөө бүрэн төлдөггүй нь тогтоогджээ. Мөн арьс ширний үйлдвэрээс гарч байгаа технологийн хаягдал нь Улаанбаатар хотын байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөөллийг бий болгож байгаа учраас нэн яаралтай шинэ сууршлийн бүсээс боловсруулах үйлдвэрүүдийг гаргах шаардлагатай байна гэж үзсэн байна. Арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд усны төлбөрөө төлдөггүй, технолгийн бохирдолтой усаар Туул голыг бохирдуулж, орчныг доройтуулдаг, ийм зөрчил гаргасан үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаадаг ч доривтой арга хэмжээ авалгүйгээр буцаан нээдэг зэрэг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй гэсэн юм. Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр Туул голыг архи шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийн технологийн бохирдолтой ус бохирдуулж байна гэж нийслэлийн иргэд болон байгаль хамгааллын чиглэрээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд шүүмжилдиг юм. Түүнчлэн Төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахгүй байгаа шалтгаанаа "Харгиа" цэвэрлэх байгууламжийнхан стандартаас давсан бохирдолтой ус нийлүүлж байгаагаас үүдэлтэй гэж тайлбарладаг боловч Харгиа цэвэрлэх байгууламжийн гол ачаалал нь арьс ширний үйлдвэрээс үүдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг байна.
Ус сувгын удирдах газрындарга С.Үнэн, ус бохируудлсны төлбөрөө төлөөгүй урдчилан цэвэрлэх байгууламжид холбоогүй Туул голруу бохирдолоо шууд асган бохирдуулж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлж усаар хангах гэрээг зогсоосон гэв. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд дээрх асуудлыг хэхэлцээд энэ чиглэлээр хяналт шалтгалт хийж байгаа мэргэжлийн хяналтын байгууллагын боловсон хүчнийг шинэчлэн зохион байгуулах, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ажил үйлчилгээ эрхлэхгүй, байгал орчныг хордуулж, нийслэлийн иргэдэд ноцтой хор хохирол урчруулж байгаа боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан, дулаан усаар хангахгүй байх ёстойг санууллаа. Арьс шир, ноос ноолуур, боловсруулах үйлдвэрийн технологийн хаягдал усыг цэвэрлэх үүрэг хүлээдэг Урьдчилан цэвэрлэх байгууламжийг Ус сувгийн удирдах газарт шилжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг ч мөн хэлсэн юм. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар тогтлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.