
Тиймдээ ч Мэдээллийн сайтуудын ассоциаци Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Бүтэн эрх хаана байна” уриан дор “Онлайн марафон" аяныг эхлүүлж байгаа билээ. Энэ аянд өнөөдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Монголын хэвлэл мэдээллийн холбоодууд болох Мэдээллийн Сайтуудын ассициаци, Монголын Сонины холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Радио телевизийн академи, Өдөр тутмын сонины холбоо, Монголын телевизүүдийн холбоо, Монголын сайтын холбоо зэрэг байгууллагууд нэгдэж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурцгаалаа. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр дэлхий нийт “Хэлэх эрхээ хамгаалъя” гэсэн уриа дэвшүүлсэн.
Харин манай орны хувьд хэлэх эрх нь байна уу, хамгаалах хэмжээнд хэлэх эрхтэй юу гээд эргэн харах зүйл бишгүй бий. Хэлэх эрхтэй хүмүүс нь тэрийгээ хамгаалъя гэж байгаа ч манайд хэлэх эрх байхгүй учраас хамгаалах зүйлгүй болчихоод байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс хамгаалахаасаа илүү эхний ээлжинд хэлэх эрхтэй байя, хагас эрхээ бүтэн болгоё гэж зорьж байгаа нь энэ юм. “Онлайн марафон" аян нэг жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд бүтэн эрхээ олж авахаар олон ажлыг өрнүүлнэ.

