АПУ 5,2 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

Хуучирсан мэдээ: 2013.05.03-нд нийтлэгдсэн

АПУ 5,2 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй
21 компани ногдол ашиг хуваарилахаар болжээ. Дээрх 21 компани 379,571462 ширхэг
хувьцаанд 10 тэрбум 207 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн
тухай ТУЗ-ийн тогтоолуудаа дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар Монголын Хөрөнгийн
биржид ирүүлжээ. Нийт дүнгээр хамгийн их ногдол ашиг тараах компаниудыг АПУ ХК
таван тэрбум 200 сая төгрөгөөр тэргүүлж байгаа аж. Тус компанийн хувьцааны үнэ
3555 төгрөг байгаа бөгөөд нэгж хувьцаанд 70 төгрөгийн ногдол ашиг өгөхөөр болсон
байна.

Харин уул уурхайн компаниудаас
гурван компани ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Өвөрхангай
аймгийн Нарийнтээл сумын нутагт Баянтээгийн эрчим хүчний нүүрсний ордод
олборлолт явуулдаг “Баянтээг” ХК өнгөрсөн онд нэг тэрбум 406 сая төгрөгийн
борлуулалт хийсэн байна. Нэгж хувьцаанд 100 төгрөг буюу нийт 25 сая 260 мянган
төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болжээ.

Мөн “Шарын гол” ХК нэгж хувьцаанд 50
төгрөг, нийт 511 сая 569 мянган төгрөгийн ногдол ашиг, “Монгол Алт” ХК нэгж
хувьцаанд 150 төгрөг, нийт 39 сая 877 мянган төгрөгийн ногдол ашиг тараахаар
тус тус шийдвэрлэжээ.

С.Болд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж