Х.Цагаанбаатар чансааг дахин тэргүүллээ | News.MN

Х.Цагаанбаатар чансааг дахин тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар чансааг дахин тэргүүллээ











IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо өнгөрсөн лхагва гаригт /06.02/ жүдочдын дэлхийн чансааны жагсаалтыг шинэчлэн гаргалаа. IJF-ын гаргасан амжилтын жагсаалтад дэлхийн аварга Х.Цагаанбаатар 66 кг-ын жингийн ангилалд бичигдсэн 200 гаруй жүдочийг тэргүүлсэн хэвээр байгаа бол /1266 оноогоор/ түүний араас чансааг удаалж байсан манай тамирчин, ОУХМ С.Мияарагчаа 996 оноогоор гуравдугаарт бичигджээ. Энэ жингийн хоёрт тавдугаар сарын 13-14-нд Бразилд болсон “Их дуулга”-д түрүүлсэн ОХУ-ын бөх Алим Гаданов (ОХУ) – 1076 оноогоор бичигдэн, С.Мияарагчааг гүйцэж түрүүлээд байна.

Дэлхийн жүдочдыг эрэмбэлээд буй одоогийн чансааг 2009 оны нэгдүгээр сарын 24, 25-нд болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнээс /эрэгтэй: Гүрж, эмэгтэй: Болгарт/ эхлэн хөтөлснийг дашрамд сануулъя. IJF-ээс өмнөх жагсаалтыг тавдугаар сарын дундуур гаргасан бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд болж өнгөрсөн Тунисын гран-при, Египет болон Бразилд болсон “Дэлхийн цом”, мөн Бразилд болсон Их дуулгын тэмцээний амжилт энэ удаагийн шинэчилсэн жагсаалтад багтжээ. Ингэснээр Египетийн нийслэл Каир хотноо болсон тэмцээнээс алтан медаль хүртсэн Ц.Мөнхзаяа, хүрэл медаль хүртсэн Ч.Болдбаатар нар болон Бразилийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн С.Мияарагчаа, “Дэлхийн цом”-д аваргалсан Х.Цагаанбаатар, мөнгөн медаль хүртсэн М.Бундмаа, С.Ням-Очир нар оноогоо ахиулж, чансаа өгсч чадсан юм.

Жүдочдын чансаа:

60 кг:
 
1. Хироаки Хираока (Япон) – 1270 оноо
2. Ришод Собиров (Узбекистан) – 1236 оноо
3. Георгий Зантарая (Украин) – 1118 оноо
…14. Даваадоржийн Төмөрхүлэг (Монгол) – 380 оноо
…21. Чимэд-Ёндонгийн Болдбаатар (Монгол) – 258 оноо
…22. Ганбатын Болдбаатар (Монгол) – 254 оноо

66 кг:

1.Хашбаатарын Цагаанбаатар (Монгол) – 1266 оноо
2. Алим Гаданов (ОХУ) – 1076 оноо
3. Санжаасүрэнгийн Мияарагчаа (Монгол) – 996 оноо
…48. Бүүвэйбаатарын Хишигбаяр (Монгол) – 108 оноо
…167. Даваасүрэнгийн Дөлгөөн (Монгол) – 8 оноо

73 кг:

1.Ван Ки-Чунь (БНСУ) – 1480 оноо
2. Дирк Ван Тишельт (Бельги) – 1134 оноо
3.Бан Гүй-Ман (БНСУ) – 990 оноо
…12.Сайнжаргалын Ням-Очир (Монгол) – 416 оноо
…68. Пүрэвдоржийн Ганболд (Монгол) – 64 оноо

81 кг:

1. Ким Жэ-Бум (БНСУ) – 1260 оноо
2. Иван Нифонтов (ОХУ) – 1066 оноо
…57. Гантөмөрийн Дашдаваа (Монгол) – 78 оноо
…64.Дамдинсүрэнгийн Нямхүү (Монгол) – 60 оноо

90 кг:

1.Такаши Оно (Япон) – 1500 оноо
2.Кирилл Денисов (ОХУ) – 1100 оноо
3.Дилшод Чориев (Узбекистан) – 914 оноо
…53.Сайнжаргалын Батбаяр (Монгол) – 80 оноо
…107.Дамдинсүрэнгийн Нямхүү (Монгол) – 18 оноо
…139.Батбаярын Ариун-Эрдэнэ (Монгол) – 4 оноо

-100 кг:

1.Такамаса Анаи (Япон) – 1428 оноо
2.Элько Ван дер Геест (Бельги) – 1280 оноо
3.Рамадан Дарвиш (Египет) – 1030 оноо
…22.Баттулгын Тэмүүлэн (Монгол) – 276 оноо
…84. Найдангийн Түвшинбаяр (Монгол) – 24 оноо

+100 кг:
1.Тедди Ринье (Франц) – 1350 оноо
2. Кэйжи Сүзүки (Япон) – 994 оноо
…31.Доржпаламын Ганхуяг (Монгол) – 156 оноо

Жүдочдын амжилтад оноо өгөх журам:

 

Дэлхийн цом

Тивийн АШТ

Гранпри

Их дуулга

Мастерс

ДАШТ

Олимп

1-р байр

100

180

200

300

400

500

600

2-р байр

60

108

120

180

240

300

360

3-р байр

40

72

80

120

160

200

240

5-р байр

20

26

40

60

80

100

120

7-р байр

16

28

 

 

 

80

96

1/16

12

20

24

36

 

60

72

1/32

8

12

16

24

 

40

48

1 ялалт

4

8

8

12

 

20

24

Оролцсон тохиолдолд

 

2

 

 

 

4

 

 

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-04 202.170.64.114

tegeed toirgiin ch bai toirgiin bish ch bai turuulsen l bol boloo yum bish uu eleg negten ni turuuleed alt avaad baihad zargaldaad baidag ene zochin yasan hunshgui muu lud ve

Avatar

Зочин 2010-06-04 202.72.247.218

mongold l sur badruulaad baihaas bishzugeer IFJA iin jil bur yavuuldag nuhursug toirogiin tsemtseen shdee
tsagaanbaatariin jind yoponii aldart buh Sae Nakazawa g diileh hyn odoogoor alga l baina shuudee

Avatar

оюутан 2010-06-04 202.131.227.149

юуны өмнө монголынхоо бүх жүдочиддоо баяр хүргэе манайхан сайн оролцсон байнаа хүмүүсээ энэ дэлхийн жүдочдын чансааг ыинь оролцсон тэмцээний дүнгээр нь байр эзлүүлж байгаа биздээ та харахгүй байгаамуудаа Түвшинбаяр чинь олимпийн аврага хүн шүү дээ тэмцээн болгонд орцоод байвал юу болох вэ гэдгийг сайн анхаараарай бас жоохон соёлтой байцгааа л даа хүмүүсээ

Avatar

Зочин 2010-06-04 202.72.242.250

tuvshinbayar yadaj hamraa suhuhgui shn yum uzeegui bhda daruuhan bsn shigee bsn bol arai deer bh bailaa ard tumnii hundleliig zuv daaj yavaarai muu huduunii nusaakaa

Avatar

Зочин 2010-06-04 202.179.20.168

LaCie компаний 4TB буюу 4000GB багтаамжтай 4big Quadra зөөврийн супер хард зарна 88664040

Avatar

Зочин 2010-06-04 163.239.202.172

Miaragchaagiin ovog ner 2 ni soligdchihson yavj bna sh deeEniig zuv bolguulmaar yumaa daraa dahin shinechlehed ni Yer ni manaihnii ovog ner ni soligdood baidgiig bainga sanaj bh heregtei dee

Avatar

haha 2010-06-04 203.34.37.2

tuvshinbayar suga -g hardaa hudlaa gar

Avatar

uragshaa 2010-06-04 202.170.67.36

Bayar hurgie Urgelj oodoo temuulj yavadag mongoliin shildeg tamirchdiin neg chi mun shuu

Avatar

Зочин 2010-06-04 202.131.226.98

цагаанаадаа баяр хїргэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж