Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнуулсан уран бүтээлчдэд шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ. Энэ удаад УДЭТ-ийн гэрлийн оператор Р.Мөнхцэцэг Хөдөлмөрийн хүндэт медаль, УДБЭТ-ийн флейт хөгжимчин Д.Сарантуяа, хийлч Д.Пагма, хөгжимчин Р.Ганчимэг, гоцлол дуучин Д.Туяа нар Алтан гадас одонгоор, Бие биелгээний холбооны биелээч Г.Баяртай, Монголын архитектурын холбооны архитектор Н.Бумцэнд нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа.
Т.ДАРХАН