
Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр “Баянмонгол” хорооллын урд талын зам цөмөрчээ. Зам цөмрөх үед 6658 УБЧ дугаартай автомашин тухайн хэсэгт зорчиж явсан байна. Зам цөмөрсөн шалтгааныг тухайн хэсэгт барилгын ажил хийж байсан компани сантехникийн ажил хийхдээ зөвшөөрөлгүйгээр замын доогуур нүх ухаснаас болсон гэж ЗЦГ-аас урьдчилсан байдлаар дүгнэж байгаа аж.
М.НАРАН