Гавьяатууд БТДС-ийн оюутнуудтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Гавьяатууд БТДС-ийн оюутнуудтай уулзлаа

МЗХ-ны дэргэдэх Урлаг, Спортын хороо, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ хамтран “Спиртийг биш спортыг сонгоё” уриатайгаар долоо хоног бүр хүүхэд, залуустай чөлөөт уулзалт, ярилцлага хийж байгаа билээ. Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган, 2009 оны жүдогийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар, чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Наранбаатар тэргүүтэй шилдэг тамирчдын хүүхэд, залуусын ирээдүй, нийгэм-хүмүүнлэгийн үйлсэд зориулан явуулж буй энэ ажил өнөөдөр БТДС-ийн оюутнуудад чиглэгдсэн байна.

Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Гавьяат тамирчин Б.Наранбаатар нар өнөөдөр МУБИС-ийн харьяа Биеийн тамирын дээд сургуулийн оюутнуудтай уулзаж, ирээдүйн багш, дасгалжуулагчидтай уулзлаа. Сонирхуулахад, Монголын урлаг, спортын залуучуудын санаачлан байгуулсан “Амжилтын төлөө хамтдаа” ТББ тавдугаар сарын 8-нд дөрвөн нас хүрэх юм.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж