Гурван дугаар сольж зүүдэг нь илэрчээ

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Гурван дугаар сольж зүүдэг нь илэрчээ

Ажлын өдрүүдэд автомашины түгжрэл, замын ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаараар нь хязгаарлан, хөдөлгөөнд оролцуулдаг болоод удаж байна. Гэвч ямар нэг хууль, дүрэм гарахаар дагаад хуулийн цоорхойг ашиглах, хуулийн гадуур үйл ажиллагаа явуулдаг нь монголчуудын “төрөлхийн” зан. Шинэ журмаар автомашинтай хүн заавал нэг өдөр машингүй явах ёстой ч энэ зохицуулалтаас гадуур өнгөрч дөнгөдөг нилээд олон хүн байдаг бололтой. ЗЦГ-аас гурван дугаар ээлжлэн зүүж, хөдөлгөөнд оролцож байсан жолоочийг илрүүлсэн байна. Уг жолооч 7300 УБП, 6535 УНЯ, 5668 УНЦ дугаарыг ээлжлэн зүүж, улсын дугаарын хязгаарлалтад өртөлгүй хөдөлгөөнд оролцдог байжээ.

Дээрх мэдээллийг Замын цагдаагийн газрын хуудсанд нийтэлжээ.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж