Пара жүдочид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Пара жүдочид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Германы Хайделберг хотод болж өнгөрсөн “Germany open” олон улсын нээлттэй тэмцээнд Монголын пара жүдогийн тамирчид оролцоод иржээ. Уг тэмцээний үеэр тамирчид олон улсын хамтарсан бэлтгэл хийсэн байна. Манай улсаас Ч.Базарсүрэн дасгалжуулагчаар удирдуулсан гурван тамирчин оролцож хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Болортуяа, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Ууганхүү нар мөнгө, -100 кг-д Д.Ганбат хүрэл медалийн эзэн болсон байна. Уг тэмцээнд 15 орны 110 жүдоч оролцсон бөгөөд Лондоны паралимпийн наадмын медальтнууд бүгд зодоглосон гэдгээрээ онцлог юм.

Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж