Зүүн Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-нд Солонгосын Инчеон хотод эхэлнэ. Тэгвэл гурав дахь удаагийн тэмцээний сугалаа болсон бөгөөд Монголын шигшээ багийнхан “В” хэсэгт багтлаа. Энэ хэсэгт манай тамирчдаас гадна Хятад, Хонконгийн шигшээ баг багтав. Монголын багийн хувьд хэсгийн тоглолтдоо Хонконг, Хятадын шигшээгийн аль нэгийг нь л хожиход Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Шигшээ багийн тамирчид одоогоор Монголын үндэсний олимпийн хорооны дэргэдэх Спортын анагаах ухааны төвд байрлаж байгаа бөгөөд “Сити” клуб дээр тэмцээний бэлтгэлээ хийж байгаа аж.
Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин