Тайландад халдлагын улмаас зургаан хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Тайландад халдлагын улмаас зургаан хүн амь үрэгджээ

Тайландын Паттани мужийн нэгэн тосгоны дэлгүүрт зэвсэглэсэн этгүүдүүд гал нээснээс  зургаан хүн амь үрэгдсний дунд балчир хүүхэд байсан байна. Түүнчлэн халдлагын улмаас нэг эрэгтэй хүн гэмтэж, шархатсан гэнэ. Тайландын албаныхны мэдээлснээр хохирогчид бүгд буддын шашинтнууд байжээ. Гэрчүүдийн мэдээлснээр зэвсэгт этгээдүүд дэлгүүрт гал нээж, олон хүний амийг бүрэлгэснийхээ дараа мотоцикл хөлөглөн зугтсан байна.

Энэхүү халдлага Тайландын Засгийн газар болон лалын салан тусгаарлагч нарын хоорондох яриа хэлэлцээрийн хоёрдугаар үе эхэлсний дараа өдөр болжээ. Тайландын Засгийн газар болон лалын босогчид нарын хооронд болж буй энхийн яриа хэлэлцээр Малайз улсад үргэлжилж байгаа аж. Тайланын лалын шашинтнууд голдуу оршин суудаг нутагт 2004 оноос хойш босогчид халдлага, үймээн дэгдээх болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд үүний улмаас 5000 гаруй хүн амь үрэгдээд байгаа гэнэ. 

Тайландын Паттани мужид голдуу буддын шашинтнууд оршин суудаг байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж