Европын бүсийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Европын бүсийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө

Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын Европын бүсийн тэмцээн ОХУ-ын Москва хотноо эхэллээ. Европын орнуудад суралцаж байгаа 330 гаруй монгол оюутан сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн гурван төрлөөр өрсөлдөх юм. Тэмцээний нээлтэд Монгол улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан, ССАЖЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн тэргүүтэй албаныхан оролцжээ. Тэмцээний аваргууд өнөөдөр тодрох ажээ.

Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж