Дина Дурбин 1947 онд АНУ-ын хамгийн өндөр хөлстэй кино од байлаа. Гэхдээ тэр дараагийн жил нь дөнгөж 27 настай байхдаа энэ “бизнес”-ээс явжээ. Дурбин хамгийн анх 1936 онд MGM компанийн “Every Sunday” кинонд дүр бүтээжээ.
Түүний жинхэнэ нэрийг Эдна Мэй Дурбин гэдэг бөгөөд 1921 онд Канадын Манитоба мужид Англи цагаачдын гэр бүлд төржээ. Түүний тоглосон "Three smart girls" киног 1937 онд "Оскар"-т дэвшүүлж байжээ. Дурбин 1936 онд “Цасан цагаан гүнж” дүрд шилэгдсэн ч Уолт Диснейд 15 настай охины дуу дэндүү эршүүд байна хэмээн гологдсон гэдэг. Түүний тоглосон кинонууд өндөр орлого авчирсан нь “Universal Studios” компанийг дампуурлаас аварсан ба дөчөөд онд уг компанийн орлогын 17 хувийг энэ эмэгтэй олж өгсөн байдаг.
Уинстон Черчилль түүний киног үзэх дуртай байжээ. Дина Дурбин алдрынхаа оргил үед 21 кинонд тоглосон байна.