МАН-ынхан АТГ-т хандлаа

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

МАН-ынхан АТГ-т хандлаа

УИХ-ын гишүүн С.Баярцогт Швейцарьт нууц данстай байсан нь илэрч, УИХ-аас түүнийг Ёс зүйн зөрчил гаргасан хэмээн үзэж, УИХ-ын дэд даргын албанаас чөлөөлсөн билээ. Тэгвэл МАН болон “Цагаан хас”, “Талын цөөвөр чоно” нэртэй хэд, хэдэн төрийн бус байгууллагынхан нэгдэж, өнөөдөр УИХ-ын гишүүн С.Баярцогтын асуудлыг Авлигатай тэмцэх газарт өгч, Швейцарь дахь нууц дансаа хэзээ нээлгэсэн, ямар зорилгоор данс нээлгэсэн, гурван найз нь хэн болох, мөн гарал угсааг нь тодруулж өгөхийг хүссэн албан хүсэлтийг тавьсан байна. Энэхүү хүсэлтийг Авлигатай тэмцэх газрын Гомдол, мэдээлэл хүлээн авах төвийн ажилтан И.Гэрэлцэцэг хүлээн авсан бөгөөд асуудлыг хянаж шалгаад хариуг 5-19 хоногийн дотор өгөх боломжтой гэжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж