“Mongolian Open”-ы бэлтгэлд гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

“Mongolian Open”-ы бэлтгэлд гарчээ

Монголын чөлөөт бөхийн холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулах “Mongolian Open-2013” олон улсын нээлттэй тэмцээн энэ сарын 11-12-нд болно. “Буянт-Ухаа” спортын цогцолборт болох бөгөөд уг тэмцээний ерөнхий шүүгчээр Солонгосын иргэн, олимпийн зэрэглэлийн шүүгч Хуин Куин Чун ажиллах юм байна. Түүний ФИЛА-гаас албан ёсоор томилжээ. Тэмцээнд болоход ес хоног дутуу байхад урьдчилсан байдлаар БНСУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, ОХУ, Японы тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлэв. Энэхүү тэмцээн нь олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн тул ФИЛА-гаас гаргасан журмын дагуу бөхчүүдийг шагнаж урамшуулах ёстой. Тиймээс жин тус бүрт түрүүлсэн бөхийг 1500 ам.доллараар байлна. Харин удаалсан бөхчүүд 500-1000 ам.доллар гардах юм. Эх орныхоо дэвжээнд зодоглох манай улсын шигшээ багийн тамирчид өнгөрсөн долоо хоногоос эхлэн “Говь” жуулчны баазад нэгдсэн цугларалтад гарчээ. Уншигчдадаа чөлөөт бөхийн уламжлалт ”Mongolian Open-2013” олон улсын тэмцээний хуваарийг танилцуулж байна.

Тавдугаар сарын 11. Бямба гариг

09:00-13:00 Эрэгтэй 55, 66, 84, 120 кг, эмэгтэй 48, 55, 67  кг-ын жингийн тойргийн болон дагах барилдаанууд
15:30-16.00 Тэмцээний үргэлжлэл
16:00-16.30 Нээлтийн ажиллагаа        
16:30-19.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
Тавдугаар сарын 12. Ням гариг
09:00-13:00 Эрэгтэй 60, 74, 96 кг, эмэгтэй 51, 59, 63, 72  кг-ын жингийн тойргийн болон дагах барилдаанууд
15:30-19.00 Тэмцээний үргэлжлэл, шигшээ барилдаан, шагнал гардуулах  ёслол, хаалтын ажиллагаагаар тус тус үргэлжилнэ.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж