“Жолоочийн үүрэг хариуцлага” сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

“Жолоочийн үүрэг хариуцлага” сургалт болж байна

Авто тээврийн Үндэсний төв болон Аялал жуулчлалын Үндэсний төвүүдээс хамтран жуулчин тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүсийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, жуулчин болон тээвэрлэгчдийн аюулгүй байдлыг хангах, жуулчин тээвэрлэгчдийн үйлчилгээг сайжруулах, нэгдсэн бүртгэлд хамруулан тээвэрлэлтийн эрх олгох зорилгоор “Жуулчны аюулгүй байдалд жолоочийн үүрэг хариуцлага” сэдэвт сертификат олгох сургалт 2013.05.01-2013.05.03-ны хооронд зохион үргэлжилж байна.

Авто тээврийн үндэсний төвийн үйл ажиллагааны нэг чиглэл нь жуулчин тээврийн үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих, энэ үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлж, соёлтой хөнгөн шуурхай болгож төлөвшүүлэх юм.

Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжиж, тэр хэмжээгээр зайлшгүй авч хэрэгжүүлэх ажлуудын нэг нь Жуулчны автотээврийн  үйлчилгээ юм. Манай төв нь жуулчны автотээврийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудад “Жуулчны автотээврийн  үйлчилгээ-Ерөнхий шаардлага. MNS5231:2003” стандартыг хэрэгжүүлэх шаардлагыг тавьдаг. Тэр ч утгаараа энэхүү шаардлагыг хэрэгжүүлэн ажиллах, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага мөн жолооч нар энэхүү сургалтанд оролцож байна. Оролцож буй хүмүүс дээрхи стандарт болон жуулчин тээвэрлэлтийн талаар тодорхой мэдлэгтэй болохоос гадна идэвхитэй, жил дараалан оролцсон жолооч нарын сертифкатыг хугацаагүй болгох юм.

Өнгөрсөн 2012 онд нийт 15 аж ахуйн нэгж байгууллага 100 гаруй тээврийн хэрэгслээр жуулчин тээврийн үйл ажиллагаа эрхэлсэн бол Автотээврийн Үндэсний төвөөс 2013 он гарсаар нийт 7 аж ахуйн нэгжийн 34 тээврийн хэрэгсэлд жуулчин тээвэрлэлтэнд үйлчлэх эрх аваад байна гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж