Улстөрийн намын тухай хуулийн төсөл унав

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Улстөрийн намын тухай хуулийн төсөл унав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд санал хураасан ч гишүүдээс 50 –иас дээш хувийн дэмжлэг хүлээж чадалгүй төсөл уналаа. Тодруулж хэлбэл, хуралдаанд оролцсон гишүүдээс 46 хувь нь хэлэлцэхийг дэмжсэнээр энэхүү төсөл унасан юм. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа тэргүүтэй гишүүд өнгөрсөн нэгдүгээр сард санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн байжээ.

Хуульд зааснаар УИХ-аар хэлэлцэгдсэн хуулийн төсөл олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан нөхцөлд төсөл санаачлагчдад буцаах шийдвэрийг УИХ-аас гаргадаг дэгийн дагуу энэ ёсоор болголоо. 

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна. Эл төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж