Англид 12 хүн буудуулан амь насаа алдав | News.MN

Англид 12 хүн буудуулан амь насаа алдав

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

Англид 12 хүн буудуулан амь насаа алдав

Английн хойд хэсэгт орших байгалийн үзэсгэлэнт, нам тайван мужийн эргэн тойронд оршдог суурин газруудад зэвсэглэсэн нэгэн этгээд одоогийн байдлаар 12 хүнийг буудаж амь насыг нь хөнөөжээ. Англи улсад ийм аймшигтай үйлдэл сүүлийн 14 жилд гарч байгаагүй юм байна.

52 настай, таксины жолооч Деррик Бёрд хэмээх энэ этгээд тэр орчмынхоо нутаг дэвсгэрээр хэрэн явж , замд тааралдсан бүх хүмүүсийг буудаж байсан бөгөөд 12 хүн нас барж, 25 хүн шархдаж, 3 хүний биеийн байдал маш хүнд байгаа ажээ.
Цагдаа нар алуурчныг уйгагүй мөрдөн хөөсний эцэст нэгэн бөглүү ойд амиа хорлон үхсэн байсныг олжээ.

Орон нутгийн цагдаагийн ажилтан “Гарсан аймшигт явдлын учир шалтгааныг шалган тогтоох гэж байна. Одоохондоо чухам юу болсныг дүгнэхэд эрт байна. Зэвсэгт хядлага санаатай үйлдэл үү эсвэл тохиолдлын зүйл үү гэдгийг тодруулах болно” гэж ярьсан байна.

Английн засгийн газрын албан ёсны тоо баримтаар 2009 оны байдлаар 1.37 сая бууны зөвшөөрөл олгосон байгаа юм байна. Таксийн жолоочийн хядлага үйлдэх үедээ хэрэглэж байсан 2 бууг зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан эсэхийг тодруулж байна.
Английн ерөнхий сайд Дэвид Кэмерон “Засгийн газар хядлага гарсан суурин болон хохиролд учирсан иргэдэд туслахаар боломжийн бүх зүйлийг хийх болно” гэж парламентад мэдээлжээ.

Эх сурвалж: REUTERS

Бэлтгэсэн Д.Пунцаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

XXXMAN 2010-06-03 180.149.64.203

Одоо яана ингэхэв дээ Таксины жолоочид юугаа хийж б** эзэмшүүлдэг байнааа

Avatar

Зочин 2010-06-03 202.179.8.28

Ардчилал эрх чєлєє хэрээс хэтрэхээр ийм юм болдог юм даа

Avatar

Зочин 2010-06-03 109.188.161.164

ОZOMATLI хамтлаг биднийг доромжилж байна Хятадын Монголд тоглоно гэж зар тараажээ Бүгдээрээ ирэхэд нь хөөгөөд явуулья Эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүн цаашаа дамжуулаарай aa

Avatar

ee burhan mini 2010-06-03 121.223.178.167

ymar aimaar yum be

Avatar

ee burhan mini 2010-06-03 121.223.178.167

ymar aimaar yum be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж