Улстөрийн намын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Улстөрийн намын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Уг хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн билээ.

Төслийн тухай онцлоход, Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсгийг "Улсын Их Хурлын гишүүн нь улс төрийн намын гишүүн бол тухайн улс төрийн намын энэ хуулийн 13.1, 13.3-т заасан намын байгууллагын гишүүн байна” гэж өөрчлөн найруулах, 13 дугаар зүйлд "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төрийн намын гишүүн бол тухайн улс төрийн намын энэ хуулийн 13.8-д заасан намын орон нутгийн төлөөллийн байгууллагын гишүүн байна" гэсэн хэсгийг нэмж оруулахаар төсөлдөө тусгажээ. Мөн төсөлд намын төв болон орон нутгийн байгууллага, тэдгээрийн удирдлагын шийдвэр, үйл ажиллагаанд холбогдох маргааныг намын дүрэмд заасан намын хяналтын байгууллага өргөдөл, гомдол гаргаснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэх, хэрэв намын хяналтын байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хууль зөрчсөн нь намын гишүүн, намын эрх бүхий албан тушаалтан, намын бусад байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тухай маргааныг шүүх шийдвэрлэхээр тусгасан байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж