Картан хэлбэртэй цэнэглэгч

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Картан хэлбэртэй цэнэглэгч

Гар утас, таблетыг цэнэглэх картан хэлбэртэй цэнэглэгч бүтээжээ. Энэхүү картан цэнэглэгч нь яг л кредит картууд шиг хэмжээтэй тул түрийвчиндээ хийгээд явах боломжтой.

Картан цэнэглэгчийн нэг үзүүрийг USB оролттой төхөөрөмжүүдийн оролт руу залгаад нөгөө нь гар утас юм уу таблетдаа залгахад цэнэглэнэ. Хэрвээ та шууд залгуурт залгаж цэнэглэхийг хүсвэл USB AC шилжүүлэгчтэй байхад болох гэнэ.

25 ам.долларын үнэтэй энэхүү картан цэнэглэгч iPhone, iPad болон андройд гар утас таблетуудад тохирно.

Т.ТҮВШИН



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж