Орос Европт харилцан визгүй болих санал тавилаа

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

Орос Европт харилцан визгүй болих санал тавилаа

Орос-Европын холбооны дээд хэмжээний 25 дахь удаагийн уулзалт Ростовт боллоо. Уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Европын холбооны удирдагчид болон албаны хүмүүс оролцлоо. Энэ уулзалт өмнөх уулзалтуудаас зарим талаар ялгаатай бас төстэй байлаа. Уулзалт болж байх үеэр Орос-Европын холбооны хооронд байгуулсан хууль бус цагаачдын тухай гэрээ хүчин төгөлдөр болсон. Энэ гэрээгээр Европын холбоо гуравдагч орны хууль бус цагаачдыг Орос руу гаргаж байхаар болж буй юм.

Европын холбооны төлөөлөгчдийн Европын комиссын ерөнхийлөгч Жосе Мануэл Барросо, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Херман Ван Ромпю нар ахалж буй. Европын хэвлэлүүд Ван Ромпюг Европын холбооны ерөнхийлөгч гэж нэрлэдэг. Хуралдааны үеэр хэлэлцсэн нэг гол асуудал нь оросууд Европын холбоонд визгүй зорчих. Хуралдааны үеэр Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев “Орос улс маргаашнаас эхлэн Европын холбооны иргэдэд тавьдаг визний шалгуураа зогсооход бэлэн байна. Харин үүний хариуд Оросын иргэдийг богино хугацаанд Европын холбоонд визгүй зорчдог болгох талаар нааштай арга хэмжээ авч өгнө үү” гэж хүссэн. Гэсэн хэдий ч энэ санаачлагап Европын холбооны албаны хүмүүс тэр дор нь нааштай дэмжлэг үзүүлсэнгүй.

1990-ээд оноос хойш, дорно зүгийн хууль бус цагаачид улам бүр нэмэгдсэнтэй холбоотойгоор Европын холбоо визний шалгуураа чангатгасан юм. Үнэндээ энэ айдас нь үндэслэлтэй болох нь батлагдсан. Тухайлбал Польш улс Европын холбоонд нэгдсэн ч Польшчууд Европын бусад улс орнууд руу цагаачилж амьдрах нь эрс нэмэгдсэн. Харин Беларус, Украйнаас Европын холбоо руу цагаачилж буй урсгал тийм ч их биш байгаа. Европын холбоо руу дорно зүгээс биш харин өмнө зүгээс очиж буй цагаачид их байгаа гэж Оросоос Европын холбоонд сууж буй төлөөлөгч Владимир Чижов ярьж байв. Тэрээр “Африкчууд Испани, Итали, Канарын арлуудруу хийлдэг завиар очиж хууль бусаар цагаачилж байна. Тэгтэл Европын холбоо Африкийн олон орны иргэдэд Европын холбоо руу визгүй зорчих боломж олгодог” гэлээ.

Т.Бадрах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж