
Ес дэхь удаагийн цахим хурал өнөөдөр/05.01/ боллоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэрхэн аймаг, сум, дүүргээ хөгжүүлэх талаархи зөвлөгөөг өгсөн юм.
Судалгааны үндсэн дээр дараахи таван ажлыг хэрэгжүүлж чадвал та бидний улс, аймаг, сум, цэцэглэн хөгжих боломжтой гэв.
Үүнд:
- Авто зам, дэд бүтцийг хөгжүүлэх
- Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх
- Авилга, хүнд сурталгүй аймаг, сум, дүүрэг болох
- Эрүүл мэнд, боловсролын тогтолцоог хөгжүүлэх
- Уул уурхайн орлогыг зохистой зүйлд зарцуулах гэлээ. Түүнчлэн аймаг бүрнэг бүтээлч иргэнийг 2013 оны 12 дугаар сардаа багтаан шалгаруулах хэрэгтэй. Ингэснээр тухайн иргэний бүтээлийг Монгол улс цаашлаад дэлхий даяар мэдэх давуу талтай.
Аймаг бүр зам, орон сууц зэрэг бүтээн байгуулалтандаа анхаарч ажлыг нь эрчимжүүлэх, дутуу баригдсан бүхнээ гүйцээн барих хэрэгтэйг анхаарууллаа. Түүнчлэн урин дулаан цаг ирж яваа гээд ирэх жилийнхээ өвлийн бэлтгэлийг умартах хэрэггүй. Харин ч эсрэгээр нь эртнээс бэлдэх хэрэгтэй гэв. Өнөөдрийн цахим хурлаар нийт 21-н аймаг дүүргүүдийн дарга нарт өвлийн бэлтгэлаа хангах гурван үүрэг өглөө.
- Өвс тэжээлийнхээ нөөцийн тооцоог гаргаж өвсний нөөцөө бэлдэх
- Халтиргаа гулгаанаас болж өнгөрсөн жилүүдэд нэлээдгүй иргэд эмнэлэгийн хаалгыг татсан. Тиймээс шинээр баригдаж байгаа барилгын гадна талын гишгүүрийг халтирдаггүй болгох
- Нүүрсээ эртнээс бэлтгэх үүргүүдийг өгснөөр энэ өдрийн цахим хурал өндөрлөсөн юм.
Эх сурвалж: www.info.e-darkhan.com