Ozzy-гийн амьдралаар кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

Ozzy-гийн амьдралаар кино хийнэ

Английн нэрт рок дуучин Ozzy Osbourne өнгөрсөн хоёрдугаар сард өөрийн амьдралын тухай намтарчилсан ном бичсэн ба уг ном нээлтээ хийсэн даруйдаа эрэлт ихтэй байж, шилдэг борлуулалттай номын жагсаалтад орж байсан. Харин түүний энэ номоор удахгүй кино хийх болсон байна.
Уг кинонд дуучны дүрд Холливуудын алдарт жүжигчин Johnny Depp тоглож магадгүй хэмээн бичсэн байна.

Дуучин Ozzy Osbourne энэ мэдээнд тун тааламжтай хандаж байгаа ба тэрбээр Johnny Depp-ийг өөрийнхөө дүрийг гаргаж чадах хамгийн боломжтой жүжигчин хэмээн үзсэн байна.
Харин уг киног хэн найруулах, гол дүрд Johnny Depp тоглох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж