Хүүхэлдэйн театрын ээлжит бэлэг

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

Хүүхэлдэйн театрын ээлжит бэлэг

Монгол Улсын Хүүхэлдэйн театр   Япон улсын Засгийн газрын буцалтгүй  тусламжийн   хүрээнд  суурилуулсан цоо шинэхэн тоног төхөөрөмжөөр тоноглогдон, шинэ өнгө төрхтэй болж   олон улсын хүүхдийн баярыг угтсан. Монголдоо л цөөхөн хүүхдийн байгуулагуудын нэг  болох тус театр нь Японы алдартай  Ямаха, Тошиба  фирмийн тоног төхөөрөмж тавьснаар  гэрлийн эффектийг уран бүтээлдээ ашиглан уран бүтээлийг чанаржуулах, байгалийн дуу чимээ, хүн амьтны дуу чимээг  яг тэр чигээр нь үзэгчдэд хүргэх, тойрон дуугарах системийг хэрэгжүүлж эхэлжээ. Тэд өнгөрсөн жил  хүүхдийн баярын өмнө  хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх засвар тохижилтыг  өөрсдийн хүчээр хийж гүйцэтгэж бэлэг барьж байсан бол, энэ жил шинэ тоног төхөөрөмжийг суурилуулан тавьж Япон улсын мэргэжилтүүдээр сургалт явуулжээ. Ингэснээр тус театрынхан мини театр болон их тайзнаа хоёр шинэ уран бүтээл хийж хүүхэд багачууддаа бэлэг барилаа.  Баяраараа хүүхэлдэйн театрыг зорьж амжаагүй хэн бүхэнд хэлэх баяртай мэдээ гэвэл тэд зургадугаар сарын 5,6-нд 12.00 цагаас  мини театрт Орос ардын үлгэр “Өнхрүүш” жүжгийг харин их танхимдаа 14.00 цагаас Х.К.Андерсений “Нугасны муухай дэгдээхий” жүжгийг тоглох юм байна. Хүүхдээр овоглосон театртаа бяцхан үрсээ дагуулаад очоорой.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж