МХБ 16.7 гаруй сая төгрөгийн арилжаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

МХБ 16.7 гаруй сая төгрөгийн арилжаа хийлээ

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 1/ 4,459 тоот арилжаагаар 38 компанийн 16,795,020 төгрөгийн 26,594 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13691.03 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 307.94 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 89 хэлцэл хийжээ. Зах зээлийн үнэлгээ нэг их наяд, 303 тэрбум, 349 сая гаруй төгрөг байв. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “Гермес центр” ХК 1,798,965 төгрөгийн 17,133 ширхэг, “Таван толгой” ХК 7,676,526 төгрөгийн 3,338 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа. Компаниудын дүн  мэдээний бүрэн эхийг ЭНД дарж харна уу.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж