“Аз жаргалтай аялгуу”-г аав, ээждээ бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

“Аз жаргалтай аялгуу”-г аав, ээждээ бэлэглэв

Баянгол дүүргийн төрийн өмчийн 30, төрийн бус өмчийн 28 цэцэрлэгт 12654 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Шинэчлэлийн Засгийн газар, БШУЯ-наас “Эрдэм боловсролтой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, түүн дотроо Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх “Авьяас“ хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсээс санаачлан, төрийн ба төрийн бус өмчийн цэцэрлэгийн 682 хүүхэд оролцсон ардын урлагийн “Аз жаргалтай аялгуу” тоглолтыг анх удаа зохион байгуулав. Дүүргийн цэцэрлэгүүдийн хэмжээнд хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлж, үүний зэрэгцээ ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх, сурах арга барил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэхийн тулд тоглолтыг эцэг эх, олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж