
1. Буруу ойлголт. Та хамт ажилладаг хүнээ зальтай гэж боддог уу? Бас найз бүсгүйгээ ихэмсэг байх гэж таамаглаж байгаа. Таны цагыг хэмнэхийн тулд хамт ажиллдаг хүн чинь зальтай, харин найз бүсгүй чинь ихэмсэг гэдгийг хэлье. Энгийн байгаа биз. Заримдаа үнэнтэй нүүр тулгарах нь ашигтай байдаг. Бусдад эргэлзэх үед эрчүүд өөрийн эрхгүй бодолдоо автагддаг бол эмэгтэйчүүд огт буруугаар ойлгодог гэдэг нь үнэн. Та хамт ажилладаг хүнээс болгоомжлохын оронд түүнтэй энгийнээр харьцаад үз. Мөн ээжтэйгээ маргалдаж буй найзыгаа буруутгахын оронд яагаад өөрийгөө түүний оронд тавьж болохгүй гэж. Эрчүүд аргагүй байдалд оруулсан санал тавих үед яг ингэдэг юм. Тэр таны л талд байдаг. Та ч бас түүнтэй адил байвал сайнсан.
2. Эрчүүд өөрсдөөр нь юу хийлгэх гэж байгааг мэддэг. Эрчүүдийн дотрыг муухайруулдаг зүйл нь эмэгтэйчүүдийн сэтгэл хөдлөл. Хэрэв танд өөр төлөвлөгөө байгаа л бол санаагаа тойруулах хэрэггүй. Бас саналаа зөвшөөрүүлэхийн тулд түүнийг тэвэрч, үнсэж, инээмсэглэхгүй байсан нь дээр.
3. Эрчүүд дэндүү их хайраас залхдаг. Эмэгтэй хүн сайн эхнэр байх, хэтэрхий их хайрлахын ялгааг мэддэг байх нь чухал. Ээжүүд ханиадыг хэрхэн дарахаа мэддэг нь эрчүүдийн талархлыг ямагт хүлээдэг юм. Харин дэндүү их хайр бол эр хүнийг өөрийгөө авч явж чадахгүй 5 настай хүүхэд шиг мэдрэхэд хүргэдэг. Харин энэ нь эрчүүдэд огт таалагддаггүй аж.
4. Эмэгтэй хүнийг дээрэнгүй байхад дургүй. Эмэгтэйчүүдийн дунд эрчүүдтэй тэгш эрхтэй байх хүсэл их байдаг. Тэд эхнэр нь өөрийнх нь тухай дорд үзэж ярихыг хэзээ ч тэвчдэггүй. Түүнийг азгүй амьтан мэтээр ярих нь хүндэтгэхгүй байгаагын нэг илрэл болно.
5. Чалчаа байхыг тэвчдэггүй. Эрчүүд дотроо юу бодож байгаагаа хэзээ ч илэн далангүй ярьдаггүй. Өөрийн эгч, ээж хэн ч байсан тэр. Тэд үнэнч зан чанар болон өөртөө итгэх итгэлийг үнэлдэг. Тэд нууцыг чандлан хадгалдаг. Түүний найзтайгаа ярьсан зүйл зөвхөн тэр хоёрын дунд л үлдэнэ.
6. Өөрийг нь сонсохгүй байхыг тэвчихгүй. Эмэгтэйчүүдийн аашийг олоход хэцүү ч тэд ганц л эр хүнийг сэтгэлдээ хүлээн зөвшөөрдөг. Эрчүүдийн сэтгэл ч мөн тэднийхээс дутахгүй хуйсгануур. Тэд эмэгтэй хүнтэй ярилцах, өөрсдийг нь шүүмжлэх үед нүүр царайных нь хувирлыг байнга ажиглаж байдаг. Хэрэв эмэгтэй өөрийг нь сонсоогүй царай гаргавал тэд ярихаа больж дуугаа хураадаг.
7. Түүнээс асуулгүй шийдвэр гаргах. Эрчүүд бүгд ийм зүйлтэй тулгардаг. Тэр ажлаасаа гэртээ харих замдаа амралтын өдрүүд, амралт, эрх чөлөөг төсөөлөн орж ирнэ. Гэвч энэ үед эхнэр өөр төлөвлөгөөтэй байгаагаа хэлвэл юу болох вэ? Мэдээж тэд хаашаа ч явахаа болино. Гэр бүлийн маргаанд ялагч гэж байдаггүй. Хэрэв бүсгүй танд ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөж байгаа бол нөхөр эсвэл найз залуутайгаа эхлээд зөвлөх хэрэгтэй. Мөн түүний яаж хүлээж авахыг ч төсөөл.
8. Ирээдүйд хэт их яарах. Эмэгтэйчүүд ирээдүйгээ төсөөлөх дуртай байдаг. Ирээдүй өнөөдөртэй адилгүй байх нь мэдээж. Гайхалтай романтик байхын зэрэгцээ бас ядаргаатай, уур хүрмээр байж ч мэднэ. Гэвч хосуудын хувьд 75 насныхаа ойн валентины баярыг төсөөлөхийн оронд өнөөдөр Валентины баяраа романтик тэмдэглэх нь илүү чухал. Мөн зочны өрөөгөө тохижуулах гэж санаа зовохын оронд одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй.
9. Бодолд орсон чимээгүй байдлыг нь үл тоох. Эрчүүд ярихдаа тийм ч сайн биш гэдгийг бүгд мэднэ. Гэвч эрчүүд сэтгэлээ тэр бүр үгээр гаргаж илэрхийлээд байдаггүй. Тэд таны гэртээ оройтож ирснийг харуулах гэж шөнө болтол хүлээгээд сууж байх болно. Хоолонд орохдоо эмэгтэйгээ дааж, хаалга онгойлгож , суудал тавьж өгдөг нь тэдний хайр халамжаа үйл хөдөлөөрөө илэрхийлж байгаа юм
10. Н айз нөхдийг нь дутуу үнэлэх. Эрчүүдийн нөхөрлөл бол тэдний амьдралд чухал зүйлийн нэг. Эмэгтэйчүүд эгч дүүсийн харьцаагаа магтах дуртай байдаг ч эрчүүдийн нөхөрлөлийг дотно харьцаанд нь саад бологч мэтээр үзэх нь бий. Тэдний нөхөрлөлийг үгүйсгэхийн оронд дэмжих нь дотно харьцаанд чинь гайхалтай алхам болно гэдгийг сана.
Бэлтгэсэн Н. Энх