Монгол хүний мөр хүрээгүй, дэлхийн бөмбөрцгийн зулай, Хойд туйлын 90 градуст хүрч, төрийн далбаагаа мандуулсан Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр маргааш сэтгүүлчидтэй уулзаж, аяллын талаарх сониноо хуваалцахаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Хойд туйлын 90 градуст хүрэх түүхэн аяллаа амжилттай дуусгаад өнгөрөгч бямба гаригт эх орондоо ирсэн түүнийг маргааш 12.00 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар хүлээн авч уулзах гэнэ. Үүний дараа Г.Өсөхбаяр Спортын төв ордонд сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл өгөх юм байна.
С.ЦЭЛМЭГ