Бэтмэн суудал таны хүүхдийг хамгаална

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Бэтмэн суудал таны хүүхдийг хамгаална

Бага насны хүүхдээ машиндаа авч явахад хүүхдэд зориулсан тусгай суудалд суулгахыг зөвлөдөг. Харин хүүхдүүд аав ээжийнхээ өвөр дээр суух гэж уйлах нь элбэг. Тэгвэл Бэтмэний дүрс бүхий нэгэн суудлыг багачуудад зориулан бүтээжээ.

Уг суудал нь таны хүүхдийг доргих, унах зэрэг олон эрсдлээс хамгаалах ба бүхий л зүйлсийг нь Бэтмэнээр дүрсэлсэн учир хүүхдүүд маш дуртай суух гэнэ.

Харин үнийн хувьд 150 ам.доллар аж.

Т.ТҮВШИН


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж