Цэрэг татлага энэ сарын 03-05-нд үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Цэрэг татлага энэ сарын 03-05-нд үргэлжилнэ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжийн дагуу энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 03-05-ны өдрүүдэд болно. Иймээс өнөөдөр нийслэлийн “Цэрэг татлагын товчоо” хуралдаж, цэрэг татлагын бэлтгэл ажлын явцыг танилцууллаа. Тодруулбал, дүүргүүдийн цэрэг татлагын байр бэлэн болсон, зарлан дуудах хуудас хүргүүлэх ажил 93,4 хувьтай байгаа аж.

Цэрэг татлагын комисс Сонгинохайрхан дүүрэгт 83-р сургууль, Баянгол дүүрэгт 96-р сургууль, Сүхбаатар дүүрэгт 31-р сургууль, Чингэлтэй дүүрэгт 24-р сургууль, Хан-Уул дүүрэгт 52-р сургууль дээр тус тус байрлах юм байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж