“Хүчит шонхор”-т хүний амь эрсэдлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

“Хүчит шонхор”-т хүний амь эрсэдлээ

“Хүчит шонхор” захын хашаан дотор “Prius” маркийн автомашины жолооч явган зорчигчийг хашаанд байсан “Starex” маркийн автомашинтай хавсарч мөргөн амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр хэрэг өнөөдрийн 14.00 цагт болсон бөгөөд жолооч хүүхдээ хажуугийн суудалдаа суулган авч явж байтал хүүхэд нь гэнэт өвөр рүү нь гарч ирэхэд сандрахдаа явган зорчигчийг мөргөсөн” бололтой гэв. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас жолооч нарыг хажуудаа бага насны хүүхэдтэй яваа бол хамгаалалтын бүс байнга зүүлгэж байхыг анхааруулж байна. 

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж