
Японы Засгийн газрын зүгээс Шизүока, Яманаши аймгуудын нутагт орших цасан оройт Фүжи галт уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн үнэт өвийн жагсаалтанд бүртгүүлэхээр судалгааны ажлыг хийж байгаа гэнэ. ВВС-ийн мэдээлснээр ЮНЕСКО-гийн дэлхийн өв соёлыг хамгаалах комиссоос ирэх зургадугаар сард Камбожид болох уулзалтаараа Япон улсын бэлэг тэмдэг болох Фүжи галт уулыг үнэт өвөөр бүртгэх эсэх талаар албан ёсны шийдвэрийг гаргах аж.
Фүжи галт уул нь далайн түвшнээс дээш 3,776 метрийн өндөрт оршдог ба Япон улсын хамгийн өндөр цэг юм. Фүжи галт уул ойролцоогоор 300 гаруй жилийн өмнө дэлбэрсэн байна.
Япон нь одоогийн байдлаар ЮНЕСКО-гийн дэлхийн үнэт өвийн жагсаалтанд соёлын 12, байгалийн дөрвөн нийт 16 зүйлийг өөрийн улсын нэрээр бүртгүүлээд байгаа гэнэ.
Б.АНХТУЯА