Хаягдлаар чимэглэсэн гоёмсог байшингууд

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Хаягдлаар чимэглэсэн гоёмсог байшингууд


Дани улсын иргэн Thomas Winther өөрийн төрөлх хотдоо “Аз жаргалтай шувуудын хот” нэртэй төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Түүний төсөл нь хаягдал зүйлсийг ашиглан шувууны үүр хийн, хотынхоо гудамж талбайд байрлуулж, чимэглэх зорилготой байжээ.

Түүний энэхүү төсөл зөвхөн нэг хотоор зогсохгүй бүх л улс даяараа амжилттай хэрэгжиж, маш олон шувууны үүрүүдээр чимэглэсэн байшин харагдах болсон байна.

Уг төсөл одоо ч үргэлжилж байгаа ба цаашид зөвхөн шувууны үүр биш байгальд ээлтэй олон зүйлсээр хотоо чимэглэнэ хэмээн төлөвлөөд байгаа аж.

Т.ТҮВШИН





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж