Өсвөр наснаасаа загварын ертөнцөд хөл тавьсан Английн нэрт загвар өмсөгч Дэйзи Лоу Инди Рок урсгалын төлөөллүүдийн нэг ээж Пеарл Лоугийн хамтаар “Condе Nast”-ийн загварын агентлагийн нээлтэнд оролцжээ. Гадна төрхөөрөө ээжтэйгээ дэндүү адилхан гэгддэг Дэйзи 14 наснаасаа загварт хөл тавьсан гэгддэг бол Пеарл 1990-ээд оны дунд үеэс Английн инди рок урсгалын “Powder”, “Lodger” хамтлагуудын хамтаар өөрийн уран бүтээлээ хүргэж байсан түүхтэй аж.
Тухайн үедээ инди рок урсгал нь Англи төдийгүй олон улсад ч дэлгэрч “The Smiths”, “The Stone Roses”, “The Jesus”, “Mary Chain” хамтлагууд байгуулагдах үндэс болжээ. Дуу хөгжмийн болоод загварын ертөнцийн томоохон төлөөлөл болсон ээж охин хоёрыг хамтдаа байх агшин арга хэжмээний үеэр ийнхүү гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Түүнчлэн Пеарлын хувьд дуу хөгжмөөс холдсон ч аль хэдийн загварт хөл тавьсан чадварлаг дизайнер гэдгээ шүтэн бишрэгчдээ харуулаад амжсан гэнэ.
Э.АНХТУЯА



