@Нууцад Нэвтрэхүй1927 оны
орчим жанч халсан Буриадын хамба лам Дашдорж Итгэлийн цогцос огт муудаагvй яг л
амьд хvнийх шиг байсан хэмээн эмнэлгийн мэргэжилтнvvд тэмдэглэн vлдээжээ.
Оросын
эрдэмтэд ч vvнийг нотолсон байдаг. Итгэхэд хэцvv л хэрэг. Хамба лам
Улаан-Vvдээс холгvй орших газар өөд болсон юм байна. Йогийн лянхуа суудлаар
сууж бясалгал хийж байгаад өөд болсон ламтан өөрийн бунхныг тодорхой хугацааны
дараа нээж vзэж байхыг гэрээслэсэн аж.
Иволдин
дацангийн лам нар гэрээслэлийн дагуу тvvний бунхныг 1955, 1972, 2002 онд тус
тус хөндсөн байна. Тvvний цогцсонд vхжиж муудсан шинж тэмдэг өчvvхэн ч
байдаггvй, эд эс нь яг амьд хүнийх шиг байна гэдгийг судлаад тогтоочихсон.
Рентгенээр харахад дотор эрхтнүүд нь бүгд зүгээр, тархины энерги нь жирийн
хүнийхээс их байсан гэдэг.
Сvvлчийн удаа
буюу 2002 онд гаргаж ирснийхээ дараа хуврагууд тvvний цогцсыг тусгай шилэн
хоргонд хийж залахаар шийджээ. Буддын шашны уламжлалд vл нийцэх тул хуврагууд
зураг авах, видео бичлэг хийлгэхээс татгалздаг. 2002 оны есдvгээр сарын 11-нд
ламтны цогцсыг бунхнаас нь гаргахад Буддын шашны лам нар, ОХУ-ын эмнэлгийн
шинжээчид оролцжээ. Уг ажиллагаанд оролцсон ОХУ-ын Шvvх эмнэлгийн ажилтан,
доктор Виктор Звяагин "Ламтны цогцсыг анх удаа буюу 1955 онд хөндөхөд
оролцсон хvмvvс 2002 онд гэрчээр оролцсон. Тэд ламтны цогцос мөн болохыг
нотолсон" гэж "Незавизимый взгляд" сонинд ярьжээ. Шинжээчид
хамбын vс, хумснаас авч шинжилгээ хийх хvсэлтээ дацангийн хамбад айлтгасанд
ёсоор болгожээ. В.Звяагин энэ тухай "Шинжилгээний vр дvн биднийг
алмайруулсан. Тэгээд ч тvvний арьс нь зөөлхөн, яг амьд хvнийх шиг байснаас
гадна бие нь vеэрээ нугарч байсан. Эд эсийн шинжилгээ нь амьд хvнийхтэй
адилавтар гарсан" гэжээ. Иймэрхvv тохиолдол ховор бус. Он жил улиравч
цогцос муудалгvй хадгалагддаг шалтгаан бий. Занданшуулах аргын тухай бvгд
сонссон. Энэ арга дотроо байгалийн болон хиймэл гэсэн хоёр янз. Байгалийн
аргаар занданшуулсан цогцос голдуу Өмнєд Африкаас олддог ч өөр газруудад мэр
сэр байдаг. Археологичид Москвагийн Манеж орчмоос маш сайн хадгалагдсан 200
орчим занданшуулсан цогцос олсон нь vvний нэг жишээ юм. Занданшуулахаас гадна өөд болсон хvний цогцсонд хvхэр шингээх арга гэж бий. Оросын эзэн хааны ордны
эмч байсан Боткины цогцсыг яг ингэж хөдөөлvvлсэн аж. Дашдорж Итгэл хамбын
цогцсонд эдгээр аргуудын алийг ч хэрэглээгvйд хамаг учир оршино. Бурхны
шашинтнуудын ярьж байгаагаар йогийг бvрэн эзэмшсэн хутагт хувилгаад жанч
халахаасаа өмнө өөрийн биеийг ариутган муудахааргvй болгодог гэнэ. Итгэл
ламынхтай адилаар огт муудаагvй гурван ч хутагтын цогцос Энэтхэг, Хятад,
Вьетнамд байдаг агаад Тvвдийн нэгэн сvмд хадгалагдаж байсан цогцос 1959 оны
хэрэг явдлын vеэр алга болжээ. Цогцос мууддаггvй энэ тохиолдол зөвхөн шашин
номынхон төдийгүй жирийн хvмvvс дээр ч ажиглагджээ. Доктор Виктор Звяагин
"15 жилийн өмнө Италид хийсэн малтлагын vеэр 15 настай охины муудаагvй
цогцос олдсон. Харамсалтай нь тэр үед задлан хийгээгvй юм. Ер нь энэ vзэгдлийг
судлах ажил дөнгөж л эхлэж байна" гэв.