Шигшээ багийнхандаа шинэ хувцас бэлдээрэй

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Шигшээ багийнхандаа шинэ хувцас бэлдээрэй

Монголын үндэсний олимпийн хорооноос Үндэсний шигшээ багийн тамирчдын хувцасны загварыг сонгон шалгаруулах уралдаан зарлажээ. Уралдаанд түрүүлсэн “бүтээл”-ээр Монголын шигшээ багийн тамирчид “Инчеон 2013” Азийн танхимын ба тулааны спортын наадам, “Наньжин 2013” Азийн өсвөрийн наадам, “Тяньжин 2013” Зүүн Азийн наадамд “гоёх” аж.

Уралдаанд оролцох хувцасны загварыг 2013 оны тавдугаар сарын 14 хүртэл хүлээж авах бол дүнг 2013 оны тавдугаар сарын 20-нд зарлах аж. Уралдаанд оролцох биеийн тамирын иж бүрэн хувцас нь дараах хэсгүүдээс бүрдэх юм байна.

  • Футболк
  • Богино ба урт ханцуйтай поло цамц
  • Бэлтгэлийн цамц , өмд
  • Үүргэвч
  • Саравчтай малгай
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж