Өдрийн гэрэл зураг: 2013.04.30

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Өдрийн гэрэл зураг: 2013.04.30

АНУ, Мохавегийн цөл. Сансрын SpaceShipTwo хөлгийн тийрэлт хөдөлгүүрийн анхны туршилтийг хийлээ. Virgin Galactic компанийн бүтээж буй сансрын хөлгийн хөдөлгүүрийн туршилтийг Калифорни мужийн Мохавегийн цөлд тусгайлан байгуулсан буудалд хийжээ. Сансрын хөлөг тээгч онгоцноосоо 20 км-ийн өндөрт салаад өөрийн хөдөлгүүрээ ажиллуулан дуунаас хурдтайгаар  нисчээ. Virgin Group компанийг үндэслэгч бизнесмен Ричард Брэнсон энэ жилдээ амжин жуулчдыг сансарт нисгэхээр төлөвлөжээ. Virgin Galactic компанид 450 жуулчин захиалгаа ирүүлсэн ба дараагийн 150 хүн нь бас бүртгэгдсэн байв. Сансарт нэг удаагийн аян хийхэд 200 мянган ам.долларын хөлстэй бөгөөд 2,5 цагийн нислэгийн 5-6 минутын дотор жуулчид жингүйдэлд орох ажээ. Нэг удаагийн нислэгт зургаан жуулчинг хоёр нисгэгч, зургаан жуулчний хамт гарах аж.

Фото: Mark Greenberg / MarsScientific.com and Clay Center Observatory / Virgin Galactic

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж