Гэмт этгээдүүд түр оршин суух зөвшөөрөлтэй байжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Гэмт этгээдүүд түр оршин суух зөвшөөрөлтэй байжээ

Олон улсын хэмжээнд хүн амь нас санаатай хөнөөх, терроризмтой холбоотой гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсаас гаралтай гурван иргэнийг УМБГ, ТЕГ-ын ажилтнууд илрүүлэн баривчилсан талаар манай сайт мэдээлсэн.  Сэжигтнүүдийн талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал “Эрэн сурвалжилж байсан гэх этгээдүүд нь түр оршин суух зөвшөөрөлтэйгээр манай улсад орж ирсэн болох нь тогтоогдсон. Сэжигтнүүдийг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Интерполд эдгээр хүмүүсийг олж, баривчилсан тухай мэдээлэл хүргүүлсэн. Гэмт хэрэгтэн болох нь тогтоогдсон цагт  дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэв. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж