Олон улсын хэмжээнд хүн амь нас санаатай хөнөөх, терроризмтой холбоотой гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсаас гаралтай гурван иргэнийг УМБГ, ТЕГ-ын ажилтнууд илрүүлэн баривчилсан талаар манай сайт мэдээлсэн. Сэжигтнүүдийн талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал “Эрэн сурвалжилж байсан гэх этгээдүүд нь түр оршин суух зөвшөөрөлтэйгээр манай улсад орж ирсэн болох нь тогтоогдсон. Сэжигтнүүдийг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Интерполд эдгээр хүмүүсийг олж, баривчилсан тухай мэдээлэл хүргүүлсэн. Гэмт хэрэгтэн болох нь тогтоогдсон цагт дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэв.
Д.ЖАРГАЛ