МУ-ын спортын дэд мастер Эрдэнэпүрэвийн Болдоо
Дөрөвдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд Румын улсын Яси хотноо болсон Сонирхогчдын шатрын ДАШТ-ээс “Хан Алтай” клубын тамирчин МУ-ын спортын дэд мастер Эрдэнэпүрэвийн Болдоо /14настай/ хүрэл медаль, эмэгтэйчүүдийн ангилалд Орхон аймгийн “Хангарьд” спорт клубын тамирчин МУ-ын спортын дэд мастер Баярсайханы Янжинлхам /17 настай/ алтан медаль хүртлээ. Манай өсвөрийн шатарчид 2011 онд болсон Сонирхогчдын шатрын ДАШТ-нээс хос алтан ихэрлэж байсан бол энэ удаад Алт, хүрэл медаль хүртлээ.
Харин Б.Янжинлхам 2008 онд Өсвөрийн шатарчдын Улсын аварга болсон. 2009, 2011 онуудад Насанд хүрэгчдийн шигшээд 13, 15-тайдаа хоёр удаа тоглосон. Сонирхогчдын ДАШТ-д анхны явалтаар уг амжилтанд хүрсэн байна. Тэрбээр өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ болон Дэлхийн АШТ-д явж байсан юм.
Энэхүү тэмцээнд Э.Болдоогийн дасгалжуулагчаар Их мастер Д.Шаравдорж, Б.Янжинлхамын дасгалжуулагчаар Олон улсын мастер Н.Баттулга нар оролцжээ.
Тамирчид маргааш буюу тавдугаар сарын 2-нд Чингис хаан олон улсын онгоцны буудалд газардана.