Нүүрснээс шингэн түлш гаргах төслүүдийг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Нүүрснээс шингэн түлш гаргах төслүүдийг танилцуулж байна

Дэлхийн
хүн амын өсөлт, аж үйлдвэрийн хөгжлийг даган газрын тосны бүтээгдэхүүний
хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байна. Энэ цаг үед аливаа улс орнууд газрын тосны
бүтээгдэхүүний хараат байдлаас гарах шинэ эх үүсвэрүүдийг эрэлхийлж байгаа
билээ. Үүний нэг бол coal to liquids /CTL/ буюу нүүрс шингэрүүлэн түлш  гаргах технологи юм. Гадаад зах зээл, тэр
дундаа нэг орноос шатахууны хувьд хараат байдаг Монгол улс нь CTL технологийн
гол түүхий эд хүрэн нүүрсний нөөцөөр баялаг. Тиймээс манай улсад энэхүү
технологийг хэрэгжүүлэх талаар  компаниуд
олон жил судлаж байгаа бөгөөд Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч энэ
асуудлыг тусгаад буй. Одоогоор  манай
улсад Монголын алт компани Дорнод аймгийн 285 сая тоннын нөөцтэй Адуунчулууны орд, MCS групп Багануурын орд, “Цэцэн майнс энд Энержи” компани 479 сая тонн нөөцтэй Цайдамнуур, Бөөрөлжүүтийн талын нүүрсний орд, “ICM” компани Төгрөг нуурын хүрэн нүүрсний ордод түшиглэн    нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа
юм. Тус компанийн төлөөлөгчид өнөөдөр Уул уурхай яаман дээр өөрсдийн
төслийг  танилцуулж байна. 

Э.Од         

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж