
“S1No.1Style” продакшн зургаадугаар сарын долоонд “3D X Yuma Asami”, зургаан сарын 19-нд Сонигийн гурван хэмжээст “3-d Bravia” зурагт худалдаанд гарах өдөр “3D X Mika Kayama” насанд хүрэгчдэд зориулсан киног худалдаанд гаргана. “S1No.1Style” продакшн “3D” кино хийхдээ гурван сар зарцуулсан, энэ нь ердийн кино бүтээдгээс гурав дахин урт хугацаа гэж “Sakon” хэмээх мэргэжлийн нэрээр явдаг продюсер нь ярьсан. “Би эднийг авч үзэх болно ” гэж 33 настай Мияазаки ярьж байна. Тэрээр насанд хүрэгчдийн сувагт сард 2,000 иен төлдөг бөгөөд “Би шинэ зурагт авснаа зөвтгөх шалтаг хэрэгтэй биз дээ” гэж ярьж байна.
“Сони” компани ТВ үйлдвэрлэлээрээ дэлхийд гуравт ордог бөгөөд зургадугаар сарын 10-нд Японд “3-D Bravia” зурагтаа худалдаанд гаргах гэж байгаа юм. Түүний дараа энэ зуны сүүлээр гэхэд АНУ, Европын зах зээл дээр тус зурагтаа нийлүүлэх болно гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Юүки Шима ярьж байна. Үүнээс өмнө Японы Панасоник компани энэ оны дөрөвдүгээр сард Япон болон АНУ-д “3D” зурагт худалдаанд гаргасан. Насанд хүрэгчдэд зориулсан кинонууд 3D форматаар гарах нь зурагтнуудын борлуулалтанд сайнаар нөлөөлөх үү гэсэн асуултад Сони болон Панасоник компанийн хэвлэлийн төлөөлөгчид хариулсангүй. Энэ жил дэлхий даяар 4.2 сая ширхэг “3D” зурагт зарагдах болно. Ирэх жил энэ тоо 12.9 сая болж өсөх болно гэж Калифорнид байрладаг “”iSuppli” компани тооцоолж байна.
Т.Бадрах