Анхнаасаа хоёр ангитайгаар бичигдсэн энэ киноны үргэлжлэл буюу 2-р ангид нь өмнөх ангийн гол дүрүүдийг бүтээж байсан Х-ТҮЦ продакшны жүжигчин асан Төөтөө буюу өдгөө “Эмоци” продакшны захирал болоод буй СТА, жүжигчин Д.Төвшинтөр, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, СТА Г. Эрхэмбаяр, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Б.Даулетжан нар тогложээ.
Туслах дүрүүдэд УГЖ Ё.Цог болон түүний ач охин, “Дэлхийн мисс-2012” наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан “Шилдэг өнгө” хамтлагийн жүжигчин Х.Баярмаа, “Шинэ үе” продакшны жүжигчин, СТА Т.Билгүүн, “Эмоци” продакшны жүжигчин, СТА Б.Баатархүү, СТА Г.Нарансолонго, “Маск” продакшны жүжигчин, СТА Д.Дэлгэрсайхан, жүжигчин Г.Чулуунцэцэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Ч.Баярмаа нар тоглосон байна.
Энэ удаа 3D биш 2D буюу энгийн форматаар бүтээгдсэн энэ кинонд шоронгийн оргодлуудын өмнөөс хэлмэгдэн торны цаана суусан Нарийнхүү, Банжуу, Өлзий нар “Жүүд” хочит нэгэн нууцлаг эрхмийн туслалцаатайгаар суллагдаж амьдралдаа эргэн орсноор киноны үйл явдал сонирхолтойгоор өрнөх юм байна.