Хүүхдүүдийн бүтээл хотын өнгийг чимнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдийн бүтээл хотын өнгийг чимнэ

Япон профессорууд   "Байгаль орчны дизайн", улсын хөгжил, хотын хөгжил, байгаль орчны бохирдлыг багасгах, боловсон хүчин гэсэн асуудлуудыг хөндсөн  сургалтыг оюутан сурагч, мэргэжлийн хүмүүст зориулан явуулж байгаа билээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд эхэлсэн хүүхдэд зориулсан сургалтаас хүүхдүүдийн шилдэг бүтээлийг шалгаруулсан байна.

Байгаль орчин хүрээлэн буй орчин гэдэг бол байгаль эхээс заяадаг биш  хүмүүс  өөрсдөө зохион бүтээж бас болдог юм гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах зорилготой тус сургалтад 9-12 насны 100 орчим хүүхэд хамрагджээ. Сургалтын үеэр хүүхдүүд баримлын шавар болон бусад хэрэгсэл ашиглан өөрийн амьдарч буй хороолол, хашаа байшин, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнг өөр өөрсдийн сэтгэхүйгээр урлан бүтээсэн юм. Хүүхдүүдийн бүтээлээс хоёр шилдэг бүтээлийг шалгаруулсан бөгөөд “Монгени” цогцолбор сургуулийн 5-р ангийн сурагч Б.Уянга нэгдүгээр байр, 1-р сургуулийн долдугаар ангийн сурагч У.Хасар  хоёрдугаар байрыг эзэлжээ. Тэдний бүтээсэн шилдэг загвар удахгүй нийслэл хотын өнгө төрхийг чимсэн бүтээн байгуулалт болон сүндэрлэх юм байна. Тодруулбал, Б.Уянгын бүтээл Баянзүрх, У.Хасарын бүтээл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт баригдах бөгөөд дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр хийгдэх  аж. БШУЯ, БОНХЯ хамтран зохион байгуулж буй тус сургалт цаашдаа уламжлал болон зохиогдох юм байна.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж