“МАК”-ийн цементийн төсөл шилдгээр шалгарав

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

“МАК”-ийн цементийн төсөл шилдгээр шалгарав

“Монголын Алт” (МАК) ХХК хуурай аргын технологиор жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэрийн төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг төсөлд зориулан Данийн  “FLSmidth”  Эфэлшмидт компаниас худалдан авч байгаа цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Данийн Экспортын Зээлийн Байгууллагын худалдааны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн бөгөөд уг санхүүжилтийн  зохион байгуулагч банкаар Германы “BHF” банк, Францын “BNPP” банкууд ажилласан байна.

Үндэсний шилдэг бүтээн байгуулагч  “Монголын Алт” (МАК) ХХК-ийнхэрэгжүүлж буй цементийн үйлдвэрийн төслийн санхүүжилт Олон улсын худалдаа, санхүүгийн дэлхийд тэргүүлэгч сэтгүүл болох “Global Trade Review” (GTR)-аас жил бүр шалгаруулдаг “Оны шилдэг хэлцэл 2012”-т  шилдгээр шалгарлаа.  Хэдийгээр 2012 онд  дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байсан ч худалдааны санхүүжилт идэвхтэй явагдсан нь энэ удаагийн шалгаруулалтад дэлхийн 20 орны уул уурхай, тээвэр, хүнс, хими, ган, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбаруудын 20 хэлцэл өрсөлдсөнөөс харж болно.

Энэ  талаар “Global Trade Review” сэтгүүлд   “Банкны салбар нь хязгаарлагдмал Монгол Улс зэрэг хөгжиж байгаа орнуудад Экспортын зээлийн агентлаг ЭЗА-ийн баталгаатай санхүүжилтийн ач холбогдол хэр өндөр төвшинд байгааг энэхүү хэлцэл харууллаа” хэмээн дурджээ. Мөн“Энэхүү  хэлцэл нь Монгол Улсын бусад зээлдэгч компаниудад үлгэр жишээ  болох юм” гэж“BHF”  банкныхан“Global Trade Review” (GTR)-аас зохион байгуулсан “Оны шилдэг хэлцэл 2012” шалгаруулалтынүеэр мэдэгдсэн байна. Дашрамд дурдахад Дорноговь аймгийн Даланжаргалан суманд баригдаж буй “МАК”-ийн жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх Хөх цавын цементийн үйлдвэр нь ирэх оны эхний улиралд бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхлэх юм. Ингэснээр 350 гаруй ажлын байр шинээр нэмэгдэн, барилгын салбарын өртөг, зардал буурч, орон сууцны 1м2 талбайн үнийг багасгахад бодитой нөлөө үзүүлэх бөгөөд томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын барилгын ажилд хэрэглэгддэг сайн чанарын цементийн дотоодын хэрэгцээг хангаж, импортыг орлох юм.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж