Ийнхүү 14 хоногийн турш ширүүн өрсөлдсөн Монголын шилдэг 4 хөлбөмбөг тайлбарлагчдаас 5570 саналын 50%-ийг авсан Э.Балжиннямыг олон нийт тодруулж Лондон хотноо үдэхээр боллоо. Гайхалтай нь эдгээр 4 тайлбарлагчид болох Б.Батзаяа, Д.Энхбаяар болон А.Ундрал нар тус бүр өөрийн гэсэн онцлог давуу талаараа өрсөлдөн шилдгээ харуулж чадлаа.
Хэн хамгийн их хүснэ бас хичээнэ тэр эцсийг хүртэл явж чаддаг. Бүхэл насны мөрөөдөл шингэсэн гайхалтай мэдээг энэ сарын 22-ны 15 цагт авсан Э.Балжиннямдаа дахин баяр хүргэе. Лондон хотноо WEMBLEY цэнгэлдэх хүрээлэнд 5 дугаар сарын 25-нд шилдгийн шилдгүүд нэгэн дор цуглаж Аваргын төлөөх тоглолтыг үзэх азтай завшаан ийнхүү эзнээ олж санал асуулга амжилттай болж өнгөрснийг дуулгахад таатай байна.
Харин “HEINEKEN, UEFA CHAMPIONS LEAGUE, ТА 3 ТӨГС ЗОХИЦДОГ. ЯАГААД ГЭВЭЛ …. ” асуултын шилдэг 5 хариултын эзнээр Б.Хадмөнх, Г.Бямба-Ёндон, У.Ганзориг, Б.Энхдэлгэр, Г.Батболднар шалгарлаа. Эдгээр ялагч нартаа Э.Балжинням WEMBLEY цэнгэлдэх хүрээлэнгээс тусгай бэлгийг сонгон авчирч гардуулах болно.
Болдбаатарын Хадмөнх – “Хамгийн шилдэг, хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн нэр хүндтэй лиг бол UCL, хамгийн шилдэг, нэр хүндтэй пиво бол Heineken, харин би зөвхөн шилдэгүүдэд дуртай.”
Г.Бямба-Ёндон – “UEFA Champions League – миний хамгийн дуртай хичээл энэ хичээлийг би Heineken хэмээх балаар бичиж ойлгодог”
Уртнасангийн Ганзориг – “Яагаад гэвэл бид 3 гурвуулаа тодоос тод гэрэлтэх од учраас. Heineken шар айрган дундаа од, champions league хөлбөмбөгийн тэмцээнүүд дундаа од, би харин өөрийн гэр бүлдээ од нь. Логонд нь ч од шингээстэй бий”
Батсайханны Энхдэлгэр – “HEINEKEN, UEFA CHAMPIONS LEAGUE, ТА 3 ТӨГС ЗОХИЦДОГ. ЯАГААД ГЭВЭЛ би HEINEKEN-тай байхад UEFA-гийн талбай дээр байгаа мэт эрч хүчтэй жинхэнэ мэдрэмжийг мэдэрч чадна”
Ганболдын Батболд – “Ертөнцөд маш олон зүйлс Симметрийн буюу ижил хосолсон байдаг жишээлбэл хүнд 2 нүд 2 чих 2 гар 2 хөл байдагын адилаар эдгээр 3 нь хэзээ ч салгаж боломгүй 3-н хүчин зүйл юм”