Нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг Энэтхэгт бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

Нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг Энэтхэгт бэлтгэнэ

Гадаадын туршлагатай том хотуудад нарийн мэргэжилтнүүдийг давтан сургах, бэлтгэх үүднээс Улаанбаатар хот техник, технологийн өндөр мэргэжилтэн бэлтгэж буй Дели хотын их, дээд сургуулиудтай энэ чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хотын дарга Г.Мөнхбаяр Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сатбир Сингид уламжиллаа.  

Үүний хариуд Элчин сайд Энэтхэгийн их, дээд сургуулиудын давтан сургалтын курсын жагсаалтыг хотын даргад ойрын хугацаанд хүргүүлж, тэндээс аль сургуульд, ямар мэргэжилтэн сургахаа сонгох, тухайн жагсаалтад хотын даргын санал болгож буй мэргэжлүүд байхгүй бол судалж, холбож өгөх боломж байгааг хэллээ. Мөн хотын даргын ярианд хөндөгдсөн Энэтхэгийн өндөр төвшний мэргэжилтнүүдээс туршлага судлах, зөвлөгөө авах чиглэлээр ч хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдгийг Элчин сайд Сатбир Синг илэрхийлсэн байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж