Консул Х.Болдбаатарыг тамхины хэргээр польшууд шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

Консул Х.Болдбаатарыг тамхины хэргээр польшууд шалгаж байна

Белорусьт Монгол Улсыг төлөөлөн суугаа консул Х.Болдбаатарыг хууль бус тамхины наймаа хийсэн гэх үндэслэлээр Польшийн хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэлжээ. Хууль бус тамхины хэргээр хэд хэдэн монгол хүнийг шалгаж байгаа байгаа. Х.Болдбаатарыг тэдэнтэй холбоотой байж болзошгүй гэж үзсэн байна.  Одоо түүнийг Польшийн Люьблин дэх Районы шүүхийн Эрүүгийн 15 дугаар хэлтэс шалгаж буй гэнэ. Шалгагдаж буй хүмүүс Монгол Улсын иргэд юм байна.  Польшийн Люьблин дэх Районы шүүхийн Эрүүгийн 15 дугаар хэлтэс Х.Болдбаатарыг наймдугаар сар хүртэл саатуулан шалгахаа мэдэгдсэн аж.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж