ХХБ-ны хэрэгцээнд Эйр кондишн төхөөрөмж нийлүүлэх байгууллага сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна.
Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байх.
- Үйл ажиллагаагаа 3-с дээш жил явуулсан
Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:
- Компанийн танилцуулга
- Компанийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан)
- Сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан
- Ирүүлэх үнийн саналд холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх. /НӨАТ, г.м/
- Төхөөрөмжийг нийлүүлж суурилуулах хугацаа
- Төлбөрийн нөхцөл
- Тендерийн материалын үнэ төлсөн баримт
Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000.00 төгрөг бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.
Уг тендертэй холбоотой, холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны төв байрны ресепшинээс авна уу.
Та бүхэн холбогдох материалаа 2013 оны 05-р сарын 10-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж 7, Бага тойруу 12, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот, Монгол улс
Тендертэй холбоотой тодруулах зүйл байвал ХХБанкны Хангамж борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас: 99091260, утас:331133, дотуур утас:1490, и-мэйл: javkhlantugs@tdbm.mn)-тэй холбоо барьж болно.