Н.Баяртогтох: Монгол үг 400 гаруй мянган мөртлөө төгсгөл нь гуравхан янз | News.MN

Н.Баяртогтох: Монгол үг 400 гаруй мянган мөртлөө төгсгөл нь гуравхан янз

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

Н.Баяртогтох: Монгол үг 400 гаруй мянган мөртлөө төгсгөл нь гуравхан янз

Улсын бүтээлч, зөвлөх багш Н.Баяртогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед хүмүүсийн сэтгэлийг зовоож байгаа асуудлын нэг нь зөв бичгийн дүрэм болжээ. Та зөв бичгийн дүрмийн “Цахим багш” бүтээл гаргасан гэсэн?

-Би боловсролын байгууллагад 47 жил ажиллаж байна.  Энэ хугацаандаа яавал богино хугацаанд зөв бичиж сургах, алдааг засах боломжтой вэ гэдэг эрэлд хатаж, эрлээ олсон  гэж бодож байна.  Энэ нь зөв бичих алгоритмийг олж, сургалтад хэрэглэсэн нь тодорхой үр дүнд хүргэсэн. Зөв бичихэд дэс дараатай таван үйлдэл хийнэ.  Нэг, үгээ бүтээврээр задална. Хоёр,тодорхойлно. Гурав дүрмээ сонгоно, дөрөв, шийдэж бичнэ. Тав өөрийгөө шалгана.  Энэ таван үйлдлийг товч бичиглэл хэрэглэн томъёоны хэлийг буй болгосон юм. Томъёоны хэл нь зөв бичсэн эсэхээ шалгах боломжийг бүрдүүлсэн юм.  Улмаар дээрх аргыг орчин үеийн технологийн ололтод тулгуурлаж программчлах санаа сэдэж, сайн нөхөдтэйгээ программчилж чадлаа.  Үгийг яаж бичих вэ гэдгийг хэнээс ч асуухгүй харин компьютероосоо асуух боломжтой болсон юм.  Программчлахдаа цогцолбор зүйлийг багтааж цомог гаргасан. Цомгийн маань нэр нь “цахим багш”.

Үүнд доорх зүйл багтана.

1.180 минутын видо хичээл
2.Дасгал ,дадлага, сорил, цээж бичиг
3.Зөв бичих дүрмийн программ
4.Цахим сурах бичиг
5. Зөв бичихэд сургах тоглоом
6.Толь/ хүнд үгийн/  Түүнчлэн дүрэм бүрд тохирсон зөв бичгийн дүрмийн толь багтсан.

-Дүрэм гэснээс дунд сургуульд маш олон дүрэм үздэг болохоор хооронд нь хольж андуурах тохиолдол бий. Сүүлийн үед энэ байдал улам нь газар аваад байх шиг?

-Ерөнхий боловсролын дунд сургуульд зөв бичгийн дүрэм заахад нэг том алдаа байгаа юм.  Энэ нь  нэгж хугацаанд нэг орон зайд, хамт заах зүй тогтолтой сэдвийг хэсэглэн тасдаж, зааснаар системтэй мэдлэг өгч чадахгүй  хүүхдийг төөрөгдүүлээд байна. Зөв бичих дүрмийг заахад үгийн тогтолцоог ойлгуулж чадвал  цөөхөн дүрэм байгаа юм. Тухайлбал, монгол үг 400 гаруй мянган мөртлөө төгсгөл нь гуравхан янз. Гийгүүлэгч, урт эгшиг, я, ё, е гэсэн богино эгшиг байдаг. Түүн дээр залгаж байгаа 400 гаруй залгавар нь бас гурван янзын эхлэлтэй. Энэ гурвын нийлц дээр үндсэндээ ганцхан дүрэм байгаа юм. Тэр нь балархай эгшгийн дүрэм. Жишээ нь гар, гарал, гарам, гаралт, гарангаа, гармагц, гарлаа, гарвал гэхэд балархай эгшиг шаардлагатай бол жийрэглэж байна. Шаардлагагүй бол жийрэглэхгүй байгаа биз. Гармыг , гармаас, гармаар, гармууд гэхэд гээж байна. Бас л балархай эгшиг шаардлагагүй болсон учир гээж байна.  Ингэж ерөнхий зүй тогтлыг нь зааж өгвөл зөв бичихэд сандарч, төөрөлдөхгүй.  Ер нь энгийнээр хэлэхэд, зөв бичнэ гэдэг эгшиг гийгүүлэгчийг шүтэлцүүлнэ гэсэн үг л дээ.

-Та  ЕБС, болон их дээд сургуулиудын оюутнуудын зөв бичиж байгаа эсэхэд нь судалгаа шинжилгээ хийж үзсэн үү?

-Зөв бичих дүрмийг өнөөгийн сургалтын программ ёсоор 1-5 дугаар анги хүртэл зааж байна.  Ингэж олон анги дамжуулж урт хугацаанд заах шаардлагагүй гэж үздэг. Зөв бичгийн дүрэмд 4,5-12 цаг л хэрэгтэй. Үүнийг би  дадлага туршлагаараа баталсан юм.  Үүнийгээ ч дээр ярьсан. Дунд сургуульд зөв бичиж сураагүй хүүхэд их дээд сургуульд ороод зөв бичих дүрэмд нэмж суралцана гэж үгүй юм билээ.  Би хувийн дээд сургуулийн 20-иод оюутнаар 120 үгтэй цээж бичиг бичүүлэхэд хамгийн цөөхөн алдаатай бичсэн нь 12 алдаа гаргасан. Хамгийн их бараг 100-аад үг алдсан. Энэ цээж  бичигт ихэвчлэн дүрэм шаардсан үг байсан.  Дунд сургуульд дүрмээ хэрэглэж гаршаагүйн бодит жишээ юм.

-Сүүлийн үед бүр ном хэвлэл сэтгүүл сурталчилгааны самбаруудын үг алдаатай харагддаг?

-Тийм ээ. Бүгд л дүрмийн алдаатай байдаг. Хамгийн энгийн хүн бүхний мэддэг эр эм эгшиг зохицуулан бичих дүрмийг алддаг.  Жишээ нь газрын гэхийг газрийн гэж бичдэг. Хоногийн газар гэхийг хонгын газар гэж бичсэн байх жишээтэй. Сонин дээр суйлж унагав гэхийг суйлж унгав гэж “Бөхчүүд” сонин дээр бичсэн байна лээ гэх мэт жишээ олныг хэлж болно.  Уламжлалын зарчмаар бичдэг үгийг  Академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын  толь бичгийг баримтлан бичихийг зөвлөе.

-Зөв бичгийн дүрмээс гадна найруулга зүйн асар том алдаатай бүтээл багагүй хэвлэгдэх болжээ?

-Энэ тухай миний санал бол бүх их дээд сургуульд найруулга зүйн хичээл орох хэрэгтэй.  Сонин сэтгүүл, зар сурталчилгааны найруулга их муу байдаг. Тухайлбал, угаалгын нутгийн рекламд “Цагааныг цайруулна” гэж бичсэн байсан.  Тэр  нутаг чинь өнгө оруулдаггүй харин ч бууруулдаг болж таарч байна. Найруулна гэдэг хамгийн анхны мэдлэг, өөрөөр хэлбэл амин сүнс нь үг сонгох явдал юм.

Б.Анхаа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ilmaren 2010-06-03 202.131.239.18

Uu tegeed setguulchid uursduu aldaatai bichheer yamar hereg baihavdee Bagsh bol uneheer saihan yariltslaga ugsun bna Bagshiin yariltslaga iig ingej bichne gedeg chin tseej bichig muu l hiij bna da -P

Avatar

teneg 2010-06-03 182.160.52.2

uursduu zov bicheechee naana chin hun heleed bagm buduu ugaalgiin nutag gej yu bsiintanai sait neeree ug usgiin aimaar ih aldaa hiineee bolimoor yum setguulchid ni gj ymar yumnuud baidagiin

Avatar

монгол хүн 2010-06-03 202.179.14.46

Т Баяртогтох багш Танд баяр хүргэе Өнөөгийн Монголд тулгамдсан асуудал болоод байгаа нэг зүйл чинь энэ байсан юмаа Яруу тод утга төгөлдөр аялгуу сайхан монгол хэлээ одоо хайрлан хамгаалж авч үлдэхгүй бол ойрын үед жинхэнэ бантан болгоод дуусах байсан байх шүү Төрөлх хэлээрээ зөв сайхан ярьж чадахгүй байж англи солонгосоор хэдэн үг гунганах аядаж байгаа амьтдыг сонсохоор ой гутах юм Ёстой л нөгөө монгол хэлээ мохоо модон хутгаар огтлож байгаа ямар ч мэдлэг чадваргүй залуусаар Монгол эх орон минь бялхаж байх шив дээ Манай төр засгийн удирдлагад байгаа нөхдүүд дотор ч монголоор ярьж чаддаггүй эрхмүүд олон байгаа шүү Асуудал асуулт хоёрыг ялгаж хэлдэггүй хүнийг бол сүрхий номтой гэж хэлэх арга алга даа Та нар зурагтын нэвтрүүлэг харахдаа анзаарч байгаарай юу ч гэж тууж магадгүй сонсохоор инээд хүрмээр ч юм шиг эсвэл өрөвдмөөр бухимдмаар ч юм шиг Монгол хэлэнд урт эгшиг хос эгшиг гэж байдгийг мэддэгүй зөв дуудаж чаддаггүй том дарга нар байгаад л байх юм даа Харин багш Та монгол хэл 400000

Avatar

монгол хүн 2010-06-03 202.179.14.46

ТБаяртогтох багш Танд баяр хүргэе Өнөөгийн Монголд тулгамдсан асуудал болоод байгаа нэг зүйл чинь энэ байсан юмаа Яруу тод утга төгөлдөр аялгуу сайхан монгол хэлээ одоо хайрлан хамгаалж авч үлдэхгүй бол ойрын үед жинхэнэ бантан болгоод дуусах байсан байх шүү Төрөлх хэлээ мэдэхгүй байж англи солонгосоор хэдэн үг гунганах аядаж байгаа амьтдыг сонсохоор ой гутах юм Ёстой л нөгөө монгол хэлээ мохоо модон хутгаар огтлож байгаа ямар ч мэдлэг чадваргүй залуусаар Монгол эх орон минь бялхаж байх шив дээ Манай төр засгийн удирдлагад байгаа нөхдүүд дотор ч монголоор ярьж чаддаггүй эрхмүүд олон байгаа шүү Асуудал асуулт хоёрыг ялгаж хэлдэггүй хүнийг бол сүрхий номтой гэж хэлэх арга алга даа Та нар зурагтын нэвтрүүлэг харахдаа анзаарч байгаарай юу ч гэж тууж магадгүй сонсохоор инээд хүрмээр ч юм шиг эсвэл өрөвдмөөр бухимдмаар ч юм шиг Монгол хэлэнд урт эгшиг хос эгшиг гэж байдгийг мэддэгүй зөв дуудаж чаддаггүй том дарга нар байгаад л байх юм даа Харин багш Та монгол хэл 400000 үгтэй гэсэн байх юм

Avatar

goyo 2010-06-03 180.235.177.119

namaig tseregt baihad unshij bichij chaddagui tsereg mer ser baidag baisanodoo bol bur zamaa aldaj baigaa baihdaa

Avatar

goyo 2010-06-03 180.235.177.119

ugaalgiin nutag gej yugaa yariad baigaan beniitlelee uursduu zuv bicheech

Avatar

Зочин 2010-06-03 114.51.39.103

durem bol iluu amarhan bolgoh heregtei gol ni mongol hel maani haashaa yavaad bn ve bid neg sain oilgoltsohgui bolood bgaa ch yum shig

Avatar

Угаалгын нутаг 2010-06-03 203.91.117.3

Тухайлбал угаалгын нутгийн рекламд “Цагааныг цайруулна” гэж бичсэн байсан Тэр нутаг чинь өнгө оруулдаггүй харин ч бууруулдаг болж таарч байна
Энэ БАнхаа ч хол явахгүй ээ

Avatar

www.amarxan.com 2010-06-03 203.91.117.46

амархан сурна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж